Израиль, Ливан улсууд 10 хоног гал зогсоохоор тохирлоо

Израиль, Ливан улсууд 10 хоног гал зогсоохоор тохирсныг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Хэдийгээр гал зогсоож байгаа ч гэлээ Израиль улс Ливаны өмнөд хэсэгт байршуулсан цэргүүдээ эргүүлэн татахгүй аж. Нетаньяху Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ “Ливантай энхийн хэлэлцээ хийх тохиолдолд Хезболлаг зэвсэггүй болгох шаардлагатай” гэжээ.

Израилийн хэвлэлд мэдээлснээр, Нетаньяху энэхүү гал зогсоох шийдвэрээ танилцуулж, тайлбарлахын тулд засгийн газрын яаралтай хуралдааныг зарлажээ. Засгийн газрын сайдууд нь энэ тухай Трампын мэдэгдлээс олж сонсоод маш их бухимдсан аж.

Трампын мэдээлж буйгаар Нетаньяху ойрын хугацаанд Цагаан ордонд Ливаны ерөнхийлөгч Жозеф Аунтай уулзаж магадгүй. Тэрбээр “Би тэр хоёртой хоёулантай нь сайхан ярилцсан. Тэгээд гал зогсоохоор тохиролцлоо. Хезболла ч үүнд багтана. Ливан Хезболлад анхаарал тавьчихна” гэжээ.

Харин Хезболлагийн зүгээс мэдэгдэл хийхдээ дайсан өмнөх хэлэлцээг зөрчсөн тул нөхцөл байдал тодорхой болтол ард иргэд Ливаны өмнөд хэсэг рүү зорчихгүй байх хэрэгтэй гэж анхааруулсан байна. Үүний зэрэгцээ тэд гал зогсоохыг зөвшөөрсөн эсэхээ мэдэгдэлдээ дурдаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн