TIME: Хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтад Женни багтав

“TIME” сэтгүүл оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийг нэрлэлээ. Уг жагсаалтад “Blackpink” хамтлагийн Женни, жүжигчин Дакота Жонсон, Хятадын дарга Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи гэх мэт сонирхолтой хүмүүс багтжээ.

“Blackpink” хамтлагийн Женнигийн хувьд энэ оны жагсаалтад багтсан цор ганц солонгос хүн болсон. Тэрбээр уран бүтээлч төрөлд хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг болж буй нь энэ. Дуучин, дуу зохиогч Грэси Абрамс түүний талаар хэлэхдээ  “Энгийнээр хэлэхэд тэр бол од. Түүнд онцгой ид шидтэй нэг зүйл бий. Женнигийн тоглолтыг дэлгэцээр үзсэн, 100 мянган хүнтэй цэнгэлдэх хүрээлэнд үзсэн, үдэшлэг дээр байна уу, тайзны ард байна уу ямар ч ялгаагүй байдаг” гэжээ.

Нөлөө бүхий уран бүтээлч ангилалд Женнигээс гадна солонгос-америк гаралтай поп дуучин Андерсон Паак, жүжигчин Дакота Жонсон нар багтжээ.

Харин нөлөө бүхий удирдагчид ангилалд Хятадын дарга Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Пап лам XIV Лео, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Канадын ерөнхий сайд Марк Карни, Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар багтав.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн