, 2026 оны дөрөвдүгээр сарын 15Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа.
Тогтоолын хүрээнд тухайн ргэн ямар бизнес эрхлэхээ https://e-business.mn/ системд мэдэгдээд, үйл ажиллагаагаа шууд эхлэх боломжтой болж байна. Ерөнхий сайд Н.Учрал, “Хөдөлмөрлөе, хийж бүтээе гэсэн иргэн бүрээ дэмжих нь Засгийн газрын гол бодлого. Зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрөлгүй эрхлэх ёстой. Гэтэл зөвшөөрөлд хамрагдаагүй атлаа олон баримт бичиг хөөцөлдөж хугацаа шаарддаг, хүнд суртал үүсгэдэг үйлчилгээнүүд байна. Нийслэлд бизнес эхлүүлэхийн тулд зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад гурав, түүнээс дээш сар хүлээж байна. Иймд зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ үүгээр чөлөөлж байгаа ба тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Тогтоолоор найман төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөлөв. E-business.mn зөвшөөрлийн нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр хангаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг Санхүүгийн мэдээллийн технологийн төв, “И-Монголиа” УТҮГ, Үндэсний дата төв УТҮГ-ын удирдлагуудад тус тус даалгав.