“FUT” багт “Vitality”-г зогсоох боломж бий юу?

Туркийн “FUT” баг анхны LAN тэмцээний цомоо хүртлээ. Тэд “PGL Bucharest” тэмцээний финалд “Astralis” багийг 3-1 гэсэн харьцаатай буулган авав. Данийн алдарт “Astralis” баг ганцхан “Nuke” дээр л ялж, бусад “Ancient”, “Mirage”, “Dust2” дээр хавьтсангүй.

Залуухан, шилдэг тамирчдаас бүрдсэн “FUT” 2026 он гарсаар гялалзаж, “Vitality”, “MOUZ”, “FURIA”, “Falcons”, “The MongolZ”-той ижил түвшинд яригдах болов. Дээрх тэмцээний “MVP” буюу “Үнэ цэнтэй тоглогч”-оор Никита Самолотов буюу “cmtry” тодорчээ.

"FUT" багт "Vitality"-г зогсоох боломж бий юу?

Румын залуу Лаврентиу Тарлеа буюу “lauNX” багийнхаа хамтаар эх орондоо болсон тэмцээнд түрүүлсэн нь энэ. Өдгөө 20 настай тэрбээр ярихдаа “Хэдэн долоо хоногийн өмнө би энэ тэмцээнд сайн тоглож чадна гэж бодож байлаа. Гэхдээ гранд финалд хожно гэж бүрэн төсөөлсөнгүй. Энэ багтаа тоглох боломж олдсон нь азтай. Үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнд нэгдэх боломж олдсон. Одоо бид дэлхийн дахинд хэр хүчтэй вэ гэдгээ харуулж чадахар боллоо. Дараагийн тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Мэйжороос өмнө “FUT” багийг хоёр том тэмцээн хүлээж байна. Эхнийх нь энэ сарын сүүлээр эхлэх “BLAST 2026 Rivals”-ийн эхний улирал. Түүний дараа “IEM Atlanta” бий.

“FUT” багийн ирэх тэмцээний эхний өрсөлдөгч нь дийлдэшгүй байгаа “Vitality”.

“The MongolZ” баг энэ тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолтод Францын “3DMAX” багийг 2-0 гэсэн харьцаатай хожсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн