Бронни Жеймс эцэгтээ дамжуулалт өгсөн анхны тоглогч болжээ

МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /RIA Novosti/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) улирлын ээлжит тоглолтод  “Лос-Анжелес Лейкерс” баг “Голден Стэйт Уорриорз”-ийг талбайд нь буулган авчээ.

Сан-Францискод болсон уг тоглолтод зочин баг 119:103 (28:23, 25:26, 29:24, 37:30) харьцаагаар хожсон байна. “Лейкерс”-ээс Леброн Жеймс 26 оноо авч, 11 дамжуулалт өгч, “дабл-дабл” хийснээр багаа тэргүүлжээ. Харин “Голден Стэйт”-ээс Нэйт Уильямс, Брэндин Поджемски  нар тус бүр 17 оноо авч, Чарльз Бэсси (12 оноо, самбараас 13 удаа бөмбөг авсан) мөн дабл-дабл хийсэн байна.

Нэгдүгээр үеийн төгсгөлд “Лейкерс” багийн 21 настай тоглогч Бронни Жеймс 41 настай Леброн Жеймст оновчтой дамжуулалт өгснөөр, лигийн түүхэнд эцэгтээ ассист өгсөн анхны тоглогч боллоо.

“Лейкерс” гурван дараалсан хожигдлын цувралаа зогсоож, Баруун бүсэд 51 хожил, 29 хожигдолтойгоор тавдугаар байрт бичигдэж байна. Харин “Голден Стэйт” (37 хожил, 43 хожигдол) 10 дугаар байрт явж байна.

Бусад тоглолтын дүн:

      “Вашингтон Уизардс” – “Чикаго Буллз” – 108:119;

      “Торонто Рэпторс” – “Майами Хит” – 128:114;

      “Бруклин Нетс” – “Индиана Пэйсерс” – 94:123;

      “Нью-Йорк Никс” – “Бостон Селтикс” – 112:106;

      “Хьюстон Рокетс” – “Филадельфи Севенти Сиксерс” – 113:102. 

      Сэтгэгдэл үлдээх

      Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн