JW: Бид The MongolZ-ийн эсрэг тааруу тоглосонгүй

Цахим спортын “CS” төрлийн амьд домог “JW” буюу Жеспер Векселл өдгөө “EYEBALLERS” багаа олон улсын тавцанд гаргаж ирэхийн төлөө зүтгэж байна. Түүний баг “PGL Bucharest” тэмцээнд оролцож байгаа бөгөөд өчигдөр/2026.04.05/ “The MongolZ”-ийн эсрэг тоглов. Шведийн “CS”-ийг дахин дэлхийн төв болгох хүсэлтэй тус баг эхний тоглолтоо “FaZe”-ийн эсрэг хийх байсан ч өрсөлдөгч баг нь тоглохгүйгээр ялагдал хүлээсэн юм.

Тоглолтын тухайд “The MongolZ” баг 2-0 гэсэн харьцаатай хожиж, 2-0 амжилттай болов. Өнөөдөр тэд 21:00 цагаас Данийн “Astralis” багийн эсрэг тоглоно. Хожсон баг нь плей-оффд шалгарах учиртай.

Анхны Мэйжорын аварга “JW” дээрх тоглолтын дараа ярихдаа “Манай баг сайн ч тоглосонгүй мөн тааруу ч тоглосонгүй. Багаараа сурах ёстой зүйлээ сураад л байна. Өнөөдөр бид тэмцээний эхний тоглолтоо хийлээ. Тэмцээний эхний тоглолт үргэлж л савлагаатай байдаг. Ялангуяа залуу багийн хувьд. Эцэст нь би сэтгэл дундуур биш байна” гэжээ.

Багагүй хугацаанд “LAN” тэмцээнд тоглоогүй “JW” эргэн ирсэндээ баяртай байна. Энэ талаараа тэрбээр “Би зодог тайлахаасаа өмнө дахин цэнгэлдэхэд ганц удаа тогломоор байна. Энэ бүхэн боломжтой эсэхийг харцгаая” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн