





























Нийслэлээс өнгөрсөн жил Улаанбаатар хотын төв хэсгүүд дэх явган замыг шинэчилсэн. Шинэчлэх болсон шалтгаанаа замын хашлагыг 20-иос дээш жилийн хугацаанд солихгүйн тулд үйрч бутраад эвдэрчихдэг муу бордюрыг сольж байна гэж мэдэгдсэн юм. Хүйтний улирал дуусахаас өмнө энэ ажлыг дуусгана гэдэг амлалт өгч байсан ч өвөл залгаж ажил зогссон. Дутуу дулимаг хийсэн, дуусгаагүй ажил нь өнөөдөр хүн бүрт тээг болж, яаралтай засч сэлбэн ажлаа гүйцэтгэхийг сануулсаар байна. Мөн засч сайжруулах шаардлагатай явган замыг шинэчлээгүйгээс хотын өнгө үзэмжийг гутаасаар байгаа нь энэ.