Ойн тогтвортой менежментийн төслүүдийг санхүүжүүлнэ

Европын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын ойн тогтвортой менежментийг нийгэм эдийн засгийн уялдаатай өртгийн сүлжээнд нэгтгэхэд чиглэсэн төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан төслүүдийг санхүүжүүлэхээ албан ёсоор илэрхийллээ.

Энэ талаар БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд нар Европын хөрөнгө оруулалтын банкны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Эндрю Макдауэл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр ярилцжээ. Мөн байгаль орчин, ногоон шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд бодит ажил болгохоор харилцан тохиролцсоныг БОУАӨЯ мэдээлэв.

Монгол Улс болон Европын Холбоо хооронд байгуулсан Ойн түншлэлийг хэрэгжүүлэгчдийн оролцоотой Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа баталгаажуулах хэлэлцээрийг байгуулахаар санал нэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн