Орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 430-аар тогтоолоо

Элсэлтийн шалгалт эхлэхэд хоёр сарын хугацаа үлдээд байна. Их, дээд сургуульд шинээр элсэгчдийн хувьд ямар сургуульд суралцах, ямар мэргэжил сонгох талаараа сонгон, судлах хариуцлагатай үе ирж буй.

Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жагсаалтыг танилцууллаа. Боловсролын сайдын 2026 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн А34 тоот тушаалаар орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага болон салбар сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх босго оноог 430 байхаар тогтоожээ.

Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоосон байна. 

Орон нутгийн их, дээд сургуулиудын босго оноог 430-аар тогтоолоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн