ОХУ-ын Усть-Луга боомт дроны цохилтод өртжээ

ОХУ-ын Балтын тэнгис дэх Усть-Луга боомт дроны цохилтод өртсөнийг бүс нутгийн захирагч Ням гаригт /2026.03.29/ мэдэгдлээ. Экспортын томоохон төв болох тус боомт ойрын өдрүүдэд хоёр ч удаа ийнхүү цохилтод өртөж байна. Оросын бордоо, газрын тос, нүүрсний экспортын гол төвд гарсан галыг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байгаа аж.

Украины арми Оросын дэд бүтэц, тэр дундаа газрын тос боловсруулах үйлдвэрүүд, боомтуудад өгөх цохилтоо улам эрчимжүүлэх болсон. Эдгээр нь Оросын дайныг санхүүжүүлдэг гол хүчин зүйл учир зохих ёсны шударга бай гэж Украин үздэг.

Ленинградын захирагч Александр Дрожденкогийн хэлснээр ОХУ нэг шөнийн дотор 36 дроныг саатуулжээ.

Украины өнгөрсөн долоо хоногт Балтын тэнгис дэх Приморск боомтод мөн цохилт өгсөн. Боомтын байгууламжаас өтгөн хар утаа олгойдож буйг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ.

Харин ОХУ-ын арми Ням гаригийн байдлаар 442 дрон, нэг пуужин харваснаас 380 дроныг нь саатуулсан гэж Украин мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн