СОР17-ийн төслийн зам, талбай, зогсоолын ажлын явц 65 хувьтай байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын төлөөлөгчид Монгол Улсад гурав дахь удаагийн айлчлалаа хийж байна.

Энэ үеэр НҮБ-ын Конвенцын Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид СОР17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд төслийн талбайн ажлын явцтай танилцжээ. Төлөөлөгчид хурлын байгууламжийн техникийн шийдэл, өрөөний зохион байгуулалт, төлөвлөлтийн явцтай танилцаж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэх зөвлөмж өгсөн байна. Мөн төслийн талбайд ажиллах үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн ёслолын газрын дарга Э.Одмөнх нар өндөр, дээд түвшний төлөөлөгчдийн болон “Ногоон бүс”-ийн нэвтрэх хэсэг, ерөнхий зохион байгуулалт, ажлын төлөвлөгөөнд тусгах саналууд, мөн холбогдох үүрэг чиглэлийг Үндэсний хорооны Ажлын албанд өгөв.

Өнөөдрийн байдлаар талбайн дэд бүтцэд холбох ажлууд бүрэн дууссан бөгөөд зам, талбай, зогсоолын ажлууд энэ сарын 15-наас эхэлж, 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин байгууламжийн угсралтын ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ тохижилт, хурлын танхимуудын угсралт, тоног төхөөрөмж суурилуулах гүйцэтгэгчийг шуурхай шалгаруулж, ажлыг зэрэг эхлүүлэх шаардлагатай байгааг төслийн гүйцэтгэгч байгууллагаас онцлон танилцуулж, уг асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

СОР17-ийн төслийн зам, талбай, зогсоолын ажлын явц 65 хувьтай байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн