Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Хятадын Янжөү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах IV тэмцээн болж, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр нийт замаа 1:12:26 цагт туулснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Харин эрэгтэйчүүдийн ангилалд уралдсан гавяат тамирчин Б.Сэр-Од 1:05:45 цагийн үзүүлэлтээр шагналт IV байрт шалгарчээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад зургаан тамирчин оролцжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Б.Сэр-Од, спортын мастер Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, спортын мастер Б.Номин нар уралдсан байна.

Ташрамд дурдахад, ЗААШТ-ийг Янжөү хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 20 дахь удаагийн олон улсын хагас марафон гүйлтийн тэмцээнтэй хамтатгажээ. 

Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Г.Хишигсайхан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн