Балбын ерөнхий сайд асан Шарма Оли баривчлагдлаа

Балбын ерөнхий сайд асан КП Шарма Олиг өнгөрсөн жил болсон жагсаалын үеэрх хүчирхийлэлтэй холбогдуулан баривчилжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард болсон жагсаалын үеэр 76 хүн амиа алдсан. Тэдний олонх нь цагдаад буудуулж амиа алдсан юм.

Амиа алдсан 76 хүний ​​ар гэрийнхэн түүнээс хойш хэдэн сарын турш албан тушаалтнуудаас хариуцлага нэхсэн аж.

Бослогыг шалгахаар томилогдсон зөвлөл хоёр хүнийг хайхрамжгүй байдлын хэргээр яллахыг зөвлөжээ. Тэдний нэг нь Дотоод хэргийн сайд асан Рамеш Лехак бөгөөд түүнийг ч бас баривчлаад байна. 74 настай Шарма Оли, 62 настай Лехак нарт одоогоор хараахан ял тулгаагүй байна.

Тус улсын Дотоод хэргийн шинэ сайд Судан Гурун энэ баривчилгааг сайшаан хүлээж авчээ. Тэрбээр “Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй. Энэ бол хэнээс ч өшөө авч буй хэрэг биш. Зүгээр л шударга ёсны эхлэл” гэж мэдэгджээ.

КП Шарма Оли өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд огцорсон боловч энэ сарын 5-нд болсон сонгуульд дахин өрсөлдсөн юм. Гэвч Растрия Сватантра нам сонгуульд ялалт байгуулснаар 35 настай реппер Бален Шах Балбын шинэ ерөнхий сайд болсон билээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тангаргаа өргөжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн