, 2026 оны гуравдугаар сарын 27УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, “Дэлхий нийт, тэр тусмаа Монгол Улсын өмнө тулгамдаж буй хүндрэл цаг минутаар яригдаж байна. Энэхүү үед улс төрийг гацаанаас нь гаргах нь юу юунаас чухал” хэмээн үзэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэдгээ хэллээ.
Байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив.
Тус хуралдааны шийдвэрийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцуулах аж.