donk: Бүх зүйл буруугаар эргэсэн ч би Spirit-д үлдэнэ

Хэдий “donk” сайн тоглосон ч “Spirit” баг өрсөлдөгчөө хожиж чадахгүй байгаа тохиолдлууд нэмэгдсээр байна. Орон нутгийн цагаар өчигдөр/2026.03.23/ “The MongolZ” болон “Spirit” багуудын тоглолт болж, 2-0 гэсэн харьцаатай Монголын баг хожлоо. Ингэснээр тэд Нидерландын Роттердам хотноо болох плей-оффын шатанд шалгарав.

“Spirit” багийн тааруу тоглолт үргэлжилсээр. Тэд хоёр долоо хоногийн өмнө “Astralis” багт хожигдож, “EPL Pro League”-ийн 23 дахь улирлыг эрт өндөрлүүлсэн билээ. Угтаа шинэ улирлын эхэнд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулан “magixx”, “zont1x” нарыг эргүүлэн авчирсан.

“The MongolZ”-ийн эсрэг “donk”-ийн хувьд “Overpass” мап дээр 17/1 гэж эхэлсэн ч монголчууд багаараа сайн байлаа. Эхний хагаст 1-7 гэж тааруу эхэлсэн ч мапын төгсгөлд 13-9 гэсэн харьцаатай хожив. “910”-ийн эгзэгтэй мөчид гурвын эсрэг ганцаараа ялалт авчирсан буудалт, “cobrazera”-ийн дөрвийг “унагасан” буудалт зэргийг магтууштай.

donk: Бүх зүйл буруугаар эргэсэн ч би Spirit-д үлдэнэ

“The MongolZ”-ийн плей-оффын өрсөлдөгчөөр “Aurora Gaming” таарсан. Хоёр багийн тоглолт ирэх Баасан гаригийн шөнө 01:30 цагаас болох хуваарьтай. Хожсон нь “Vitality”-тай тоглоно. Нөгөө талд “Falcons” болон “Parivision” зэрэг багууд тоглож, хожсоныг нь “NaVi” хүлээж байна.

“Spirit”-ийн тааруу тоглолтын улмаас “donk”-ийн ирээдүй яригдах болсон. Ганцаараа нэг тоглолтод хожиж болох ч багаараа тэмцээнд түрүүлдэг жамтай. Энэ байдлаараа удахгүй бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орох шинжтэй. Гэхдээ “donk” багаасаа явах хүсэлгүй байгаа аж. Тэрбээр ярихдаа “Яагаад багаа солих ёстойгоо би ойлгохгүй байна. Миний хувьд ‘Spirit’ бол гэр бүл. Бүх зүйл буруугаар эргэсэн ч би Spirit-д үлдэнэ гэж боддог” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн