Шатрын Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн тэмцээний хагас шигшээ тэмцээн Тусгаар тогтнолын ордонд өчигдөр эхэллээ.
Энэ жилийн хагас шигшээ тэмцээн Олон улсын болон дотоод рейтинг хоёуланг бодож байгаа нь өмнөх жилүүдээс нэг алхам урагшилсан дэвшил юм. Нээлттэй ангилалд 85, эмэгтэй ангилалд 65, нийт 148 шатарчин уг тэмцээнд оролцож байгаа юм. Хагас шигшээгээс тунаж үлдсэн эрэгтэй 11, эмэгтэй 11 шатарчин өнгөрсөн жилийн аварга их мастер С.Билгүүн, олон улсын мастер Б.Мөнгөнзул нартай ирэх намар Монгол Улсын аварга цолны төлөө өрсөлдөнө.
Нээлттэй ангилалд өрсөлдөж буй 85 шатарчнаас их мастер нэг, олон улсын мастер долоо, ФИДЕ мастер 12, кандитат мастер гурав байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөж буй 65 шатарчнаас их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, ФИДЕ мастер долоо, кандитат мастер 13 байгаа юм.
11 өргийн дараа буюу ирэх сарын 3-нд шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тус бүр 11 шатарчин тодорно.









