Хөгжөөн дэмжигчдийн U14 насны ангилалд монголчууд мөнгөн медаль хүртэв

Хөгжөөн дэмжигчдийн “International cheerleading cup 2026” олон улсын тэмцээн АНУ-ын Флорида мужийн Орландо хотод боллоо.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү нэр хүндтэй тэмцээнд дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигчдийн шигшээ багууд ур чадвар, техник, уран сайхны гүйцэтгэлээрээ өрсөлддөг уламжлалтай. Тэгвэл манай улсаас Монголын залуу тамирчид синхрон хөдөлгөөн, багийн ажиллагаа, тайзны илэрхийлэл зэрэг үзүүлэлтээрээ шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. Улмаар U14 насны пом бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ төрөлд Польшийн баг түрүүлсэн бол Израил хүрэл медаль зүүжээ. Пом бүжгийн төрөл нь техникийн нарийвчлал, хөдөлгөөний синхрон байдал, уран сайхны шийдэл болон тайзны илэрхийлэл зэргийг өндөр түвшинд шаарддаг хамгийн өрсөлдөөнтэй ангиллуудын нэг юм.

Хөгжөөн дэмжигчдийн U14 насны ангилалд монголчууд мөнгөн медаль хүртэв

Хөгжөөн дэмжигчдийн U14 насны ангилалд монголчууд мөнгөн медаль хүртэв

Хөгжөөн дэмжигчдийн U14 насны ангилалд монголчууд мөнгөн медаль хүртэв

Хөгжөөн дэмжигчдийн U14 насны ангилалд монголчууд мөнгөн медаль хүртэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн