Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт болов

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 24 //. Монгол Улс болон БНСУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт Сөүл хотноо энэ сарын 23-нд болов. 

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгос иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, солонгосын талаас БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын харилцаа, аюулгүй байдлын газрын захирал Юүн Жү Сог нар тэргүүлж оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын XII зөвлөлдөх уулзалт болов 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн