Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бүрэлдэхүүний хамт 2026 оны 10 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо “Тайланд улсын шинэ зорилт: Иргэдээ чадавхжуулж, сорилтыг давах чадварыг бэхжүүлэх” уриан дор зохион байгуулагдсан Олон Улсын Валютын Сан (ОУВС) – Дэлхийн Банкны жилийн уулзалтад оролцов.

ОУВС, Дэлхийн Банкны 2026 оны Жилийн xурал

Энэ удаагийн уулзалтаар дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан дэвшилтэт технологийн өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор тус салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэн нь ойрх дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхийн худалдааны хүндрэл, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тодорхой бус байдалтай холбоотой сөрөг үр дагаврыг саармагжуулж, бизнесийн мөчлөг идэвхэжсэнээр эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс давсан талаар мэдээлэв.

Гэсэн хэдий ч цаашид технологийн өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал цаашид тодорхойгүй хугацаанд үргэлжлэх тохиолдолд улс орнуудын эрчим хүчний доголдол үүсэх, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдаж, засгийн газрын үнэт цаасны үнэлгээ огцом унах, хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын өгөөж буурах, кибер халдлагаас үүдэлтэй хохирол нэмэгдэх зэрэг голлох эрсдэлүүд дунд, урт хугацаанд үүсэхээр байна. Иймд улс орнуудын зүгээс бодлогын арга хэрэгсэл, шийдвэрүүдээ эдгээр өөрчлөлтөд  үр нөлөөтэй байдлаар уялдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр уян хатан байдлаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй байгааг онцолсон юм. 

Түүнчлэн тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын насжилтаас үүсэх эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх бодлогын асуудлуудыг хэлэлцлээ.

Монголбанкны төлөөлөл тус уулзалтын хүрээнд макро-эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай бодлогын түвшинд санал солилцож, санхүүгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн чиглэлээрх шинэ боломжуудыг судлах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд талаар ярилцав.

ОУВС-гийн Дэд Тэргүүн Кенжи Окамурагийн хамт 

ОУВС-гийн төлөөлөлтэй хийсэн уулзалт 

Тухайлбал, ОУВС-гийн дээд удирдлага болон Ази Номхон далайн бүсийг хариуцсан газар (APD), Дэлхийн банкны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, мөнгөний бодлого-макро эдийн засгийн аргачлалыг боловсронгуй болгох, банкны салбарын зохицуулалт, хяналт шалгалт, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.  

ОУВС-гийн Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгааны газрын заxирал Силвана Тенрейротой xийсэн уулзалт

Чили Улсын Төв банкны Ерөнхийлөгч, Эдийн засагч Розанна Костатай xийсэн уузалт

Дэлхийн Банкны Дэд Ерөнхийлөгч ноён Карлос Жарамильо болон Олон улсын санхүүгийн корпорацын Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Сарвеш Суритай хийсэн уулзалт

Хэлэлцэх 18

18 сэтгэгдэл “Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо”-д
  1. Монголбанкны төлөөлөл Дэлхийн Банкны уулзалтад оролцсон нь сайн. Олон улсын санхүүгийн хамтын ажиллагаа чухал.

  2. Тайландад болсон намрын уулзалтад оролцсон нь Монголын санхүүгийн салбарт туршлага авчирна гэж бодож байна.

  3. Олон Улсын Валютын Сантай хамтран ажиллах нь эдийн засгийн тогтвортой байдалд тустай.

  4. Ерөнхийлөгч С.Наранцогт оролцсон гэсэн. Ямар шийдвэрүүд гарсан бол, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй.

  5. Дэлхийн Банкны уулзалтад оролцох нь олон улсын түвшинд Монголыг төлөөлөх боломж. Үр дүнг хүлээе.

  6. Санхүүгийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь эерэг. Инфляци, зээл зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй.

  7. Тайландын Хант Улсад болсон уулзалт амжилттай болсон гэж найдаж байна. Монголбанкны оролцоо чухал.

  8. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай харилцааг бэхжүүлэх нь зөв. Цаашид ямар төсөл хэрэгжих бол.

  9. Соёл-Эрдэнэ хэлэхдээ:

    Намрын уулзалтад оролцсон нь Монгол Улсын санхүүгийн бодлогод нөлөөлөх боломжтой.

  10. Дэлхийн Банкны арга хэмжээнд оролцох нь туршлага солилцох сайхан боломж. Үр дүнг харах хэрэгтэй.

  11. Монголбанкны төлөөлөл идэвхтэй оролцсон гэсэн. Олон улсын хамтын ажиллагаа өргөжих болтугай.

  12. Эдийн засгийн тогтвортой байдалд олон улсын дэмжлэг чухал. Энэ уулзалт үр дүнтэй болсон байх.

  13. Сарангэрэл хэлэхдээ:

    Валютын сантай хамтран ажиллах нь гадаад валютын нөөц, инфляцид нөлөөлж болно. Анхааралтай ажиглах хэрэгтэй.

  14. Participation in the IMF-World Bank autumn meetings is important for Mongolia’s financial sector. Hope for positive outcomes.

  15. Тайланд дахь уулзалт амжилттай өнгөрч, тодорхой гэрээнүүд байгуулагдсан байх.

  16. Санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь эдийн засагт тустай. Цаашдын алхмуудыг сонирхож байна.

  17. Монголбанкны оролцоо олон улсын түвшинд нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт.

  18. Наранцэцэг хэлэхдээ:

    Уулзалтын үр дүн ямар байхыг хүлээе. Эдийн засгийн бодлогод нөлөөлөх болов уу. 😊

Сэтгэгдэл үлдээх