Өмнөд Солонгос болон Камбожын хууль сахиулах хүчний байгууллагууд хамтын мөрдөн шалгах ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр хоёр улс хамтарсан багийнхаа хүрээнд зөвхөн залилангийн хэрэг бус, хар тамхи болон онлайн мөрийтэй тоглоомын гэмт хэргүүдийг хамруулж шалгах болно.
Энэ хамтарсан баг өнгөрсөн жил байгуулагдсан. Учир нь Камбожид нэг Солонгос оюутан ажлын зарын дагуу залиланд өртөж, улмаар амь насаа алдсан хэрэг гарч, олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Одоогоор хамтарсан баг 166 залилангийн сэжигтнийг баривчилсан. Мөн залилангийн төвүүдэд хоригдож байсан таван Солонгос иргэнийг аварсан байна.
Мөн Өмнөд Солонгос улс Камбожийн цагдаад туслах зорилгоор 12 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлыг Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран хийж, гэмт хэргийг мөрдөх чадварыг сайжруулахад чиглэнэ.