Өсвөрийн шатарчдын 2026 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Хайнань мужийн Чианжиан болж өндөрлөлөө.
Найман өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 14 орны 279 шатарчин эрэгтэй, эмэгтэй зургаан насны ангилалд өрсөлдөв. Манай улсаас өсвөрийн 40 шатарчин оролцохдоо стандарт, рапид, блиц төрлөөс 30 медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирж байна. Тодруулбал, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль авчээ. Тэдгээрээс рапид буюу түргэвчилсэн төрөлд Б.Энхмандал, З.Нарансолонго, блицээр Т.Цэлмүүн, И.Цэлмүүн, Г.Тэнгүүндалай нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа Хайнаньд эгшиглүүлсэн байна. Тэгвэл 30 медалийнхаа наймыг нь стандарт төрлөөс зүүжээ.
Түүнчлэн охидын 10 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн ЗААШТ-д үзүүлсэн амжилтаараа ФИДЕ-гийн дэд мастер цолны болзол хангасан байна. Тэрбээр олон улсын чансаагаа 1800 оноо хүргэсэн тохиолдолд цолоо шууд авах юм.
Монголын өсвөрийн шатарчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 жилийн хугацаанд 209 медаль хүртсэн байна. Үүнээс стандарт төрөлд 80, рапид 61, блицээр 68 медаль авчээ. Нийт авсан медалийн 54 нь алт, 77 нь мөнгө, 78 нь хүрэл юм.