Өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Хайнань мужийн Чианжиан хотноо болж байна.
Тус тэмцээнд Зүүн Азийн 14 орны 264 шилдэг өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн оролцож, оюун ухаан, ур чадвар, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн стандарт, рапид, блиц гэсэн гурван төрлөөр зохион байгуулж буй тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Манай улсаас өсвөрийн 40 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна.
ЗААШТ-ий түргэвчилсэн буюу рапид төрлөөр эхлүүлсэн бөгөөд энэ төрөлд манай улсаас 12 шатарчин медаль хүртжээ. Тодруулбал, хоёр алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медалиар энгэрээ мялаажээ. Тэднээс хөвгүүдийн U10 насны ангилалд Б.Энхмандал, U18 насанд З.Нарансолонго нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Өсвөрийн шатарчдад ур чадвараа сорихын зэрэгцээ Олон улсын цол, цолны норм биелүүлэх боломжтой бүс нутгийн томоохон тэмцээнүүдийн нэг болох Зүүн Азийн аварга шалгаруулах юм. Тэмцээн өнөөдөр стандарт буюу үндсэн төрөл дөрөв өргийн тоглолтоор үргэлжилж байна.



