Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байраар шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Тэгвэл хүрлийн төлөөх тоглолтод Индонезын багтай дахин таарч 7:2-оор буулган авлаа.

Бишкект болсон Азийн цомын тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн шагналыг Монголын шигшээ багийн довтлогч П.Отгон-Од тодорчээ.

Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь 2023 онд мөнгөн медаль хүртэж байв. Тэгвэл гурван жилийн дараа хүрэл медаль зүүснээр Азийн цомын хошой медальтан боллоо. 

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэвӨсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Гэрэл зургуудыг Ж.Адилбиш

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн