Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 18 //. Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: “Хялгасан хуурын уламжлал, орчин үе” эрдэм шинжилгээний хурал Монгол Үндэсний номын сангийн Салбар номын санд болно. 

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

10:00 цагт:  40 дэх удаагийн Номын баяр Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

11:00 цагт: Монгол Улс ФЕАЛАК-ын Зүүн Азийн бүсийг 2025-2027 онд даргалж байгаатай холбогдуулан олборлох үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон онц чухал эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно. 

14:00 цагт: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” Монгол-Японы төвийн Их танхимд болно.

-“Улаанбаатар Түншлэл-2026” хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн энэ сарын 17-20-нд “Мишээл экспо” төвд болно.

-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 

Орон нутагт:

Орхон: Номын сангийн 50 жилийн ойн үйл ажиллагаа болно. 

Архангай: Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын үйл ажиллагаа болно.

-Барилгачдын баярын үйл ажиллагаа 

Сэлэнгэ: “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа Партизаны талбайд эхэлнэ.

Хөвсгөл: “Бүтээлч Хөвсгөлийнхөн Намрын ногоон өдөр-2026” үзэсгэлэн худалдаа Чингүнжавын талбайд болж байна. 

Үзэсгэлэн:

-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд энэ сарын 18-ныг хүртэл гарна.

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна. 

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн