Улаанбаатар //. Энэ он гарсаар манай улсын иргэд БНХАУ руу зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан 3 тохиолдол бүртгэгдэж, захиргааны арга хэмжээ авагдсантай холбогдуулж ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргажээ. 

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи татсан тохиолдолд БНХАУ-ын Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хуулийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг.

Иймд шаардлагатай тохиолдолд манай улсын иргэд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны +86(10)65321203, +8617600787323, [email protected], Хөх хотод суугаа ЕКГ-ын +8617678002262, [email protected], Шанхай хотод суугаа ЕКГ-ын https://www.facebook.com/profile.php?id=61552353615506, +8613122656261, [email protected], Манжуурт хотод суугаа КГ-ын Consulate of Mongolia in Manzhouli, +86(470)6236716, 15547073598, [email protected], Эрээн хотод суугаа Консулын газрын +86 15647964334, [email protected] холбоосоор холбогдохыг зөвлөлөө.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн