ӨНӨӨДӨР: “Улаанбаатар-2026” боксын Ази тивийн АШТ болж байна

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 //. 

-Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна. 

10:00 цагт: “Нэг алдаа, насан туршийн хор уршиг” хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа Чингис хаан олон улсын нисэх буудлын II давхрын бүртгэл, явагчийн зааланд болно.

11:00 цагт: АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс иргэний нийгмийн байгууллагууд, иргэдтэй хамтран  “Ханбогд кашмер”  төвийн “Лобби”  танхимд хэвлэлийн хурал хийнэ.

“Улаанбаатар-2026” боксын Ази тивийн АШТ “Аса Арена”-д болно.

17:30 цагт: Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

19:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл “Бий контемпорари” арт галерейд гарна. 

-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

-Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

Төв аймгийн Аялал жуулчлалын салбарын анхдугаар зөвлөгөөн Монгол туургатан театрт болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн