Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 //. Төвийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж шуурна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13+18 градус, бусад нутгаар +8+13 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, +6+8 градус дулаан байна.