ӨНӨӨДӨР: Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн эхэлнэ

Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 19 //. Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: Сэтгүүлчдэд зориулсан “Дижитал аюулгүй байдал ба хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалт Пума зочид буудлын хурлын танхимд болно. 

УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

 Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

11:00 цагт: Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Хүн төвтэй тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүртээмжтэй болгох, лавлагаа шатлалын ачааллыг бууруулж, ЭМДС-гийн мөнгийг хэмнэх боломжтой талаар мөн өрхийн эмчийг дунд шатны дарамт, хяналт шалгалт, элдэв тайлан, мэдээ бэлдэх ажлаас чөлөөлье гэсэн сэдвээр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

11:30 цагт: СТА, дуучин Ж.Замилан энэ сарын 22-нд болох “Амьдралд би хайртай” бие 

-Олимпын Таеквондогийн Ази тивийн Аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болно.

Хилийн чанадад: 

  • Италийн Розолина Маре хотноо дэлхийн залуучуудын “MAB” 3 дугаар чуулга уулзалт энэ сарын 22-ныг хүртэл болно.
  • Шизофрени өвчинтэй тэмцэх долоо хоног тохионо. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн