Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа сурын талбайд эхэлнэ.
08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын багийн тэмцээн шагайн асарт үргэлжилнэ.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбар бүрдээ амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулна.
11:00 цагт: Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өнөөдөр урьдчилан сэргийлэх зөвлөгөө, осол гэмтлийн талаар ГССҮТ-д мэдээлэл хийнэ.
11:40 цагт: “Монгол бахархал-Монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт уран зургийн галерейд болно.
14:00 цагт: “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна.
-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.
Хилийн чанадад:
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.