ӨНӨӨДӨР: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг болно

-Өнөөдөр болох үйл явдал- 


Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 //. 

  УИХ дахь намуудын бүлэг Төрийн ордонд хуралдана.

10:00 цагт: “Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: Боломж, сорилт” хэлэлцүүлэг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хурлын танхимд болно. 

 “Ирээдүйн инженерүүд 2026” улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол ШУТИС-ийн I байрны Урлаг зааланд болно. 

 Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг “Соёлын төв ордон” талбайд 5 дугаар сарын 15 хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэн:

-Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна. 

-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад: 

-Австралийн Мельбурн хотноо жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.

-ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Орон нутагт:

Архангай аймагт: “Түмэн шувуут” компани шинэ салбараа нээнэ. 

Завхан: Хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болно. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар суманд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн