Өвөлжилтийн бэлтгэл болон анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н. Номтойбаяр Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэр аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Өвөлжилтийн бэлтгэл болон анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан, гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалта танилцаж, мэдээлэл солилцлоо.

Өвөлжилтийн бэлтгэл болон анги, салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн