Манай улсын чанартай хатуу хучилттай авто замын сүлжээний дийлэнх хэсэг нь өнгөрсөн оны байдлаар ашиглах хугацаа нь хэтийдсэн үзүүлэлттэй байна.
Авто замын сүлжээний судалгаагаар нийт замын 4,038.5 км буюу 56 хувийг нь 13-аас дээш жил, 2,813.6 км буюу 39 хувийг нь 6-12 жил, 1,104.7 км буюу 15 хувийг нь 1-5 жил ашиглажээ. Өөрөөр хэлбэл, улсын чанартай хатуу хучилттай авто замын дийлэнх нь ашиглалтын хугацаа урт болж, их засвар, шинэчлэл хийх шаардлагатай байгааг ЗТЯ мэдээллээ.
Харин сүүлийн жилүүдэд ашиглалтад оруулсан буюу 1-5 жил болж буй авто замууд нь Улаанбаатар-Дархан-Сүхбаатар, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан зэрэг улсын голлох коридор болон зарим аймгийн төвийг холбосон чиглэлд төвлөрчээ.

Авто замын ашиглалтыг тогтмол үнэлж, их засвар, арчилгаа хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглах хугацааг уртасгах, төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөхөд ач холбогдолтой юм.