Арьс шир боловсруулах үйлдвэрүүд одоогоор үхрийн ширийг Дорнод аймгаас 1793, Сүхбаатараас 605, Хэнтийгээс, хонины нэхийг Хөвсгөл аймгаас 4000, Архангайгаас 3000 ширхгийг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан аваад байна.
Эхний ээлжид дээрх Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймагт малчдаас арьс шир худалдан авч, анхан шатанд боловсруулан, биржийн арилжаагаар үйлдвэрлэгчдэд хүргэж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Арьс шир-баялаг” хөтөлбөр хэрэгжүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн суманд арьс, шир худалдан авч, анхан шатанд нь тордох цэг байгуулжээ. Түүхий эд авах цэгийн хувьд малчид, аж ахуйн нэгжүүд арьс, ширээ тус цэгт шууд тушаах, боловсруулах үйлдвэрт дундын зуучлагчгүй нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Хөдөө аж ахуйн бирж хөтөлбөрийн хүрээнд арьс ширний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, малчид, иргэдээс ирүүлж буй арьс ширний гэмтлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх, түүхий эдийн үнэ цэнийг нэмэх талаар зөвлөгөө өгч, чанар, стандартыг газар дээр нь шалгаж, тогтоож байна.
Зүүн бүсийн хэмжээнд өнгөрсөн онд 150 мянга орчим үхрийн шир нийлүүлснээс Хэнтий аймгаас 47 мянга, Дорнодоос 57 мянга, Сүхбаатараас 51 мянган бодын шир бэлтгэжээ.
