АНДОН, 2026 оны тавдугаар сарын 19 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён өнөөдөр төрөлх Андон хотноо Японы Ерөнхий сайд Такаичи Санаэтай дээд хэмжээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр удирдагчид хоёр талын болон Умард Солонгос, Ойрх Дорнод дахь АНУ-Ираны дайн зэрэг бүс нутгийн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцжээ.
Хоёр орны удирдагчид Сөүл хотоос зүүн өмнө зүгт 190 орчим км-ийн зайд орших Андон хотын төвд орших зочид буудалд цөөн бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээгээ эхлүүлсэн байна. Үүний дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж, хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд зориулж хамтарсан мэдэгдэл хийнэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн байна.
Японы Ерөнхий сайд Т.Санаэ хоёр өдрийн айлчлал хийхээр үд дунд болохоос өмнөхөн Тэгү хотын олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Энэхүү айлчлал нь хөрш хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй “шаттл дипломат ажиллагаа”-ны хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ли Жэ Мён түүний төрөлх Нара мужид зочилж, удирдагчид биечлэн уулзсаны хариу айлчлал болж байгаа юм.