Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалан Парис хотноо энэ сарын 8-11-нд зохион байгуулж буй “Цахим сургалтын долоо хоног” үйл ажиллагаанд оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Боловсролын асуудал хариуцсан орлогч захирал, профессор Кун Чентэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, ЮНЕСКО-гийн боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монгол Улсын Боловсролын судалгааны хүрээлэнгийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн боловсролын салбарт хиймэл оюун, дижитал технологийг хариуцлагатай, ёс зүйтэй ашиглах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Түүнчлэн дээд боловсролын зэрэг, мэргэшлийг харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр ЮНЕСКО-гийн бодлого, арга зүй, олон улсын туршлагыг Монгол Улсын шинэчлэлийн үйл явцтай уялдуулах боломжийг хэлэлцэв. ЮНЕСКО-гоос Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, гарч буй ахиц дэвшлийг сайшаав. Талууд уулзалтаар хэлэлцсэн чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид бодит ажил хэрэг болгон хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн