Энэ 7 хоногт Монгол Улсад

 -2026 оны гуравдугаар сарын 2-8-нд болох үйл явдлын тойм-

Улаанбаатарт:

3 дугаар сарын 2-нд: “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум МҮХАҮТ-д болно.

3 дугаар сарын 3-нд: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлүүдээр Байгалийн түүхийн музейд үзэсгэлэн дэлгэнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

3 дугаар сарын 4-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 4-нд: Дэлхийн инженерүүдийн өдөр тохионо.

3 дугаар сарын 4-нд: Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны “Оюутны лиг-Бүх одод” тэмцээн  M Bank Arena-д болно.

3 дугаар сарын 6-нд: Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр тохионо.

3 дугаар сарын 6-нд: Хошин урлаг, дуучдын хамтарсан тоглолт МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно.

3 дугаар сарын 6-нд: У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа толилуулна.

3 дугаар сарын 6-нд: “Ахан дүүс” хамтлагийн “Ижий аавдаа талархъя” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

3 дугаар сарын 7-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” романы III дэвтрийн нээлт “Азхур” номын дэлгүүрт болно.

3 дугаар сарын 7-нд: “Бүргэдийн баяр-2026” Чингис хааны хүрээ цогцолборт болно.

Энэ 7 хоногт Монгол Улсад

3 дугаар сарын 7-нд: Сэтгүүл зүйн төлөөлөгч, зохиолч, СГЗ Ц.Балдоржийн “Хориотой жүжиг”-ийг “Зайсан хилл эвэнт холл”-ын тайзнаа тоглоно.

3 дугаар сарын 7, 8-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дуурийг тус театрын тайзнаа толилуулна.

3 дугаар сарын 7, 8-нд: “Хурд” хамтлагийн “Сайхан бүсгүй” тоглолт UG Palace-д болно.

3 дугаар сарын 8-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо.

3 дугаар сарын 8-нд: “Миний ээж хөөрхөн” баярын тоглолт Буянт-Ухаа спортын ордонд болно.

3 дугаар сарын 8-нд: “Үртэй хүн жаргалтай” тоглолт Монгол бөхийн өргөөнд болно.

-Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” тохионо.

-“Мазаалай баавгайг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 3 дугаар сарын 6-ныг хүртэл зохион байгуулна.

Энэ 7 хоногт Монгол Улсад

-“Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг 3 дугаар сарын 10-ныг хүртэл цахим үйлчилгээний портал “E-Mongolia” системээр бүртгэнэ.

 -“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 3 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Орон нутагт:

3 дугаар сарын 24-нд: Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд “Хөх сувд-2026” олон улсын мөсний баяр 25 дахь жилдээ болно.

Энэ 7 хоногт Монгол Улсад

3 дугаар сарын 6-нд: Архангай хамгийн “АРА Комплекс”-т хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ.

3 дугаар сарын 8-нд: Орхон аймгийн Хангарьд ордонд Төрийн соёрхолт, МУГЖ Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо толилуулна.

3 дугаар сарын 8-нд: Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт уран бүтээлч Б.Баярцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тоглолтоо толилуулна.

 

Хилийн чанадад:

3 дугаар сарын 6-нд: Италийн Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам эхэлнэ.

3 дугаар сарын 5-8-нд: Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” гарна.

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг 4 дүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн