Израил, Иран улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил, Иран Улс болон Ойрх дорнодын бүс нутгаар зорчихгүй байхыг ГХЯ-наас зөвлөж байна.
Тухайн бүс нутгаар зорчиж буй манай улсын иргэдэд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудангаар холбогдох боломжтой.
Мөн Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан, Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан, Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шууданд хандахыг зөвлөв.