Монгол Улсаас Францад суух элчин сайд Ц.Мөнх-Оргил 2026 оны аравдугаар сарын 5-нд Парис дахь Элизейн ордонд Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Ёслолын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилсан. Гадаад харилцааны яам энэ тухай мэдээлэв.

Ц.Мөнх-Оргил хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд өргөжиж, дээд болон өндөр түвшний айлчлал ойртож буйг онцолсон. Хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт бодит агуулгаар баяжиж байгааг тэрбээр дурдсан.

Эммануэл Макрон элчин сайдад амжилт хүсэж, Монгол, Францын харилцааг цаашид бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн гэж ГХЯ мэдээлэв.

Хэлэлцэх 0