Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван энэ сарын 14-нд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучичд Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Сербийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг тэмдэглэн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүх салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхийлөгч Александар Вучич Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа мэдэгдэж, үүрэгт ажилдаа орж буй Элчин сайд Н. Энхтайванд баяр хүргэж, түүний дэвшүүлсэн санаачилгыг сайшаан үнэлж буйгаа тэмдэглэв. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө талууд нягт уялдаа холбоотой ажиллахын чухлыг онцолж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн