Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Булган үүрэгт ажилдаа оров.
Тэрбээр энэ сарын 9-нд Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал Ирэнэ Кастаньолитай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулсан гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.