БЭЭЖИН, 2026 оны есдүгээр сарын 23 /РИА Новости/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлэхээр лхагва гарагт мордлоо. Тэрбээр тус улсад 11 жилийн дараа төрийн айлчлал хийж байна.

Айлчлал Бээжингийн цагаар есдүгээр сарын 23–25-нд үргэлжилнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын удирдагчийг нисэх онгоцны буудалд биечлэн угтахаар төлөвлөжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жякунь хэлэхдээ, хоёр улсын төрийн тэргүүн харилцааны асуудал, дэлхийн энх тайван болон хөгжлийн талаар санал солилцоно гэж мэдээлэв.

Айлчлалын өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярьжээ. Ван И хоёр тал тэгш эрх, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан дээд түвшний уулзалтад бэлтгэж, санал зөрөлдөөнөө зохицуулах шаардлагатай гэж мэдэгдлээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн