СИНГАПУР, 2026 оны наймдугаар сарын 18 /Kazinform/. Энэ 2026 оны хувьд шилжин суурьшихад таатай улс орнуудын жагсаалтыг Эстони улс тэргүүлсэн байна. Жагсаалтын эхний гуравт Эстоний дараа Сингапур, Малайз орсон байна. Энэ тухай DW цахим хуудсанд бичсэнийг Kazinform агентлаг эш татан мэдээллээ.
Тодруулбал, Rumavi Global Relocation Index 2026 гэдэг нэртэй чансааг 24 шалгуурын үндсэн дээр гаргасан байна. Тэдгээрт амьдралын чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламжийн хүртээмж, эдийн засгийн боломж, санхүүгийн хувьд дэвжих боломж зэрэг гол гол үзүүлэлтүүдийг багтаажээ.
Ингээд шилжин суурьшихад хамгийн таатай 10 улс орон ба нутаг дэвсгэрийг тодруулахад:
- Эстони
- Сингапур
- Малайз
- Португал
- Тайвань
- Литва
- Хонконг
- Сент-Китс ба Невис
- Чех
- Мальта эхний 10-т багтсан байна.
Харин Европын орнууд нэлээд хойгуур бичигджээ. Тухайлбал, Испани улс 21 дүгээрт, Герман 50 дугаарт, Их Британи 49 дүгээрт, Франц 79 дүгээрт тус тус жагссан байна.
Ингэхдээ уг чансаанд янз бүрийн улс орнуудад амьдарч буй цагаачдын бодит тоог тусгаагүй ажээ. НҮБ-аас 2024 онд гаргасан мэдээллээр, АНУ-д хамгийн олон буюу 52.4 сая цагаач амьдарч байгаа бол цагаачдын тоогоор Герман (16.8 сая), Саудын Араб (13.7 сая), Их Британи (11.8 сая), Франц (9.2 сая), Испани (8.9 сая), Канад (8.8 сая) АНЭУ (8.2 сая) удаалж байна.
Rumavi бол шилжин суурьшилт, хөрөнгө оруулалт, гадаадын улс орнууд дахь амьжиргааны түвшин зэрэг асуудлаар судалгаа хийдэг компани юм. Тус компанийн явуулсан Global Relocation Index 2026 судалгаа нь дэлхийн 192 улсыг хамарчээ.