БРАТИСЛАВ, 2026 оны тавдугаар сарын 3 /RIA Novosti/. Словакийн Братислав хотод болсон өсвөрийн хокейчдын (18 хүртэлх насны) дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Шведийн шигшээ баг Словакийн багийг 4:2 (1:0, 1:0, 2:2) хожжээ. 

Шведийн шигшээ багаас Вигго Серенссон (6 дахь минут), Элтон Херманссон (38), Адам Андерссон (51), Ола Пальме (55) нар гоолдсон бол Словакийн багийн тоглогч Иван Матта (56), Максим Симко (57) нар шайб оруулсан.

Хүрэл медалийг Чехийн шигшээ баг хүртсэн бөгөөд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Латвийн багийг 4:1 (2:1, 0:0, 2:0) харьцаагаар хожжээ.

Шведийн өсвөрийн хоккейчдын шигшээ баг ийнхүү түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-д түрүүлж байгаа бол Словакийн баг одоог хүртэл аварга болж байгаагүй бөгөөд 2003 онд мөнгөн медаль хүртэж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн