Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэв

Ховдын хойд, зүүн, Увс, Булганы өмнөд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун, өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар өнөөдөр, нутгийн зүүн хагаст маргааш салхи секундэд 18-20, зарим үед 24 м/сек хүрч, шороон болон цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл болохыг ЦУОШГ-аас анхааруулав.

Иймд малчид иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй, төөрч осгохоос сэргийлэх, салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ бэхлэх, орон байр, гэрийн хаалга, цонхыг хаах, хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсож, болзошгүй эрсдэлээс сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн