ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэв

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 //. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцов. Эрүүл мэндийн сайд Э.Батшугар улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, тус төвийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэж, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэв

Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

”Вакцин,биобэлдмэлийн үндэсний төв агуулах” нь улсын хэмжээнд дархлаажуулалтад хэрэглэгдэх вакцины нөөцийг +2+8°C, -15-25°C, -70-80°C гэсэн гурван өөр температурын горимд стандартын дагуу хадгалах, тээвэрлэх, түгээх орчин үеийн технологи бүхий, аюулгүй ажиллагаа бүрэн хангасан стратегийн ач холбогдолтой объект юм.

Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэв

ХӨСҮТ-ийн цэвэрлэх байгууламжийг засварлах асуудлыг шийдвэрлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн