, 2026 оны дөрөвдүгээр сарын 29Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга энэ сарын 28-нд Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Г.Уянга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Г.Уянгад баяр хүргэн, ажлын амжилт хүсэв.
Тэрбээр мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Г.Уянга мөн хүндэтгэлийн дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав гэж ГХЯ-наас мэдээллээ.