Хүүхдийн баяраар зарим авто замыг түр хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд “Хаки” баяр зохион байгуулах үеэр зарим авто замыг түр хугацаанд хаана.

Тодруулбал, Жуулчны гудамж буюу ЦУОШГ-аас Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл, Ерөнхий сайд Амарын гудамж буюу Төрийн ордны зүүн талаас Спортын төв ордны уулзвар хүртэл, Д.Сүхбаатарын гудамж буюу Төв шуудангаас Чингис хааны музейн уулзвар хүртэл, Их сургуулийн гудамж буюу ГХЯ-наас МУИС-ийн уулзвар хүртэл 06:00–20:00 цагт, харин П.Гэндэнгийн гудамж буюу Монголын хүүхдийн ордноос Шангри-Ла худалдааны төвийн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг 08:00–22:00 цагийн хооронд хаах юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн