ПЁНЬЯН, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /Xinhua/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хитэй пүрэв гарагт хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын харилцааны хөгжлийн эерэг хандлагыг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Уулзалтын үеэр Ван И БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Бээжин хотноо хийсэн түүхэн уулзалтыг дурдаад, талууд хоёр талын харилцааны стратегийн чухал асуудлуудаар зөвшилцөлд хүрснийг онцолжээ.
БНАСАУ-тай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмний сайн сайхны төлөө төдийгүй бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр орны хооронд өрнөсөн олон талт харилцаа нь уламжлалт найрамдал бат бөх, ганхашгүй хэвээр байгааг нотлон харуулсныг мөн онцолсон байна.
Хариуд нь БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хи хэлэхдээ, хоёр улсын найрамдалт харилцаа нь социалист тогтолцоо, уламжлалт нөхөрлөлд суурилсан, гүн бат үндэстэй болохыг онцолжээ.
Түүнчлэн БНАСАУ-ын тал хоёр удирдагчийн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй ажиллахад бэлэн байгааг мэдэгдсэн байна.