Хятадын Ардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Улаанбаатар //. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Хятадын Ардын их сургууль /Renmin University of China/-ийн магистрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тус хөтөлбөр нь “Орчин үеийн Хятад судлал” /Contemporary Chinese Studies/ чиглэлээр явагдах бөгөөд сургалт англи хэл дээр, хоёр жилийн хугацаанд үргэлжилнэ.

Тэтгэлгийн хүрээнд сургалтын төлбөрийг 100 хувь чөлөөлж, амьжиргааны тэтгэмж /allowance/ олгох юм.

Бүртгэлийг 5 дугаар сарын 31-нийг хүртэл хүлээн авна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн