Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

1. Бичгийн ширээ 2. Бэхийн нийлбэр 3. Бичгийн хэрэгсэл 4. Бичгийн янтай

Өнөө жилийн “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 дугаар сарын 3-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музей хамтран үндэсний бичиг үсгийн өв, утга соёлын уламжлалын тухай “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, хүүхэд залуусын үндэсний бичгээ сурах хүсэл сонирхлыг дэмжих олон үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр зохион байгуулагчдаас үндэсний бичгийн үнэ цэн, ач холбогдлын талаар тодрууллаа. 


АЕГ-ын дарга доктор Л.Нямгэрэл:

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ“Бичиг үсэг бол ердийн нэг харилцааны хэрэгсэл бус, үндэсний түүх, өв соёлыг өнөөдөрт тээж авчирсан үнэт өв билээ. Түүхээ бид баримтаас мэдэж, баримтыг бичиг үсгээр л мөнхөлдөг. Бидний өвөг дээдэс түүхээ монгол бичгээрээ бичиж үлдээсэн. Хэдийгээр монгол бичгийн хэрэглээ нэг хэсэг тасалдсан ч, төрийн албан хэргийг хос бичигт шилжүүлэх хууль хэрэгжиж, үндэсний бичгээ сэргээх ажил эрчимтэй өрнөж байна. 

Тиймээс та бүхэн өнөөдрийн үзэсгэлэнд дэлгэсэн баримтуудыг хараад өнгөрөх бус, монгол бичгээрээ уншихыг хичээгээрэй. Энд таны 4, 5, 6 дахь үеийн өвөг дээдсийн түүх ч байхыг үгүйсгэхгүй. Угсаа гарвалаа тодруулах, Манжийн үеэс уламжлагдсан монгол, манж хэлээрх баримтуудыг судлах хүсэлтэй хүн бүрд Архивын ерөнхий газар үргэлж нээлттэй байх болно” хэмээв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор 

GolMedee

төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд хүрсэн үр дүнгийн тухай хэлэхдээ”Төрийн албан хаагчдад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг нэвтрүүлж, үндэсний бичигтэй холбоотой 3 төрлийн стандартыг мөрдүүлж байна. Судалгаагаар төрийн албан хаагчдын 79.3 хувь нь үндэсний бичгээ мэддэг бөгөөд нийт байгууллагуудын 68 хувь нь албан хэргээ хос бичгээр хөтөлж байна.

Уг үзэсгэлэнд архивын 100 гаруй ховор баримт, музейн 30 гаруй үзмэрийг дэлгэсэн нь үндэсний бичгийн үнэ цэн, түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлахад ихээхэн ач холбогдолтой”-г тодотгож байлаа.

Уг үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс дэлгэсэн XVII-XX зууны үед хамаарах монгол бичгийн сонирхолтой дурсгал үйсэн номын хэсэг, тамга, бичгийн хэрэгсэл бийр, бэх, үнсэн самбар, бичгийн ширээ зэрэг эд өлгийн зүйлс үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан юм. 

Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2026 оны 5 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд дэлгэн үзүүлнэ. 

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                                                                       1. Номын тавиур 2. Үнсэн самбар


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                                                                                            Үйсэн номын хэсгээс


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                                                                Бигэрмижид хаан нэрт судар оршвой


GolMedee

Олон удаа засвар хийж засвар тус бүрт ханы тамга дарсан Сэцэн хан аймгийн олон ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл. 1885 он 

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                      Албан захидлын дугтуйнууд (Яаралтай, Өдтэй, Шар торгон)


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                            Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны нутгийн зураг. 1791 он

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                            Жалханз хутагт Дамдинбазараас дөрвөдийн ноёдод бичсэн захидал. 1913 он


GolMedee

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                                                  Ноёд, тайж нарын захидлын цуглуулгын дээж


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                                                            Судрын хавтас (хулс, дэрс, сур, даавуу)


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                Хан уулын чуулганы дэд дарга засаг улсын түшээ гүн Г.Чагдаржавын уг эхийг байцаасан данс. 1905 он


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                   Баруун хязгаарыг батлан тохинуулах дайчлан захирах сайдын захирлага. 1912 он


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

      Монгол бичгийн цахим бичүүр. 1994 онд Япон улсад 1000 ширхэг үйлдвэрлэн Монгол Улсын засгийн газарт илгээжээ. 


“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ

                                                                                                        Монгол бичгийн машин “Континенталь” 1925 он. Герман улс

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг нээлээ                                                                                                                                                                  Айлтгал бичиг. 1911.12.29

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн